Нээлттэй ажлын байр

Инженерчлэлийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн сонгон шалгаруулж ажилд авна (Хаагдсан)

2024-03-28

Инженерчлэлийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын ажилд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, барилга хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг төлөвлөх, тэдгээрийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах; Төслийн дэд бүтцийн шугам сүлжээ, барилга байгууламжийн угсралт болон ашиглалтад хяналт тавьж, дүгнэлт, тооцооллыг гаргах, дэд бүтцийн техникийн нөхцлүүд, зургийн ажлыг хариуцан ажиллах; Инженер техникийн ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангах; Бүтээн байгуулалтын төслийн дэд бүтцийг /цахилгаан, дулаан, усан хангамж, зам гэх мэт/ байгуулах, барилга байгууламж барихтай холбоотой чиг үүргүүдийг хэрэгжүүлэх; Үйлдвэрийн усан хангамж, бохир ус цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн угсралт болон ашиглалтанд хяналт тавьж, дүгнэлт, тооцооллыг гаргах, Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Барилгын инженер мэргэшилтэй, мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх
  • Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай, ур чадвар сайтай байх,
  • Шугамын гидравлик тооцоо хийдэг байвал давуу үзүүлэлт болно,
  • Салбарын хууль журам болон тохирох стандарт, норм, дүрмийн дагуу барилга бүтээц, шугам сүлжээ, ариутгах татуургын тооцоо, судалгаа хийх чадвартай байх,
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй, Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ур чадвартай, идэвх санаачилгатай, багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай,

Сонирхож буй ажил горилогчид анкет болон холбогдох бичиг, баримтыг бүрдүүлж 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдрөөс 03 дүгээр сарын 27-ний өдөр хүртэл Намак бүйлдинг 502 тоот болон darkhancomplex@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.