Маркетинг, судалгаа, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтэн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Тохиромжтой сувгуудаар олон нийтэд төслийн үйл ажиллагаа, зорилгыг сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, Ирээдүйн маркетингийн стратеги боловсруулах чиглэлээр маркетингийн өгөгдөлд дүн шинжилгээ хийж, удирдлагад танилцуулах, Сошиал хуудас, facebook /чатбот хөгжүүлэх/, Instagramm, веб хуудас хөгжүүлэлт тогтмол хийх, Маркетингийн оновчтой шийдэл санаачилж, хэрэгжүүлэх, Албан тушаалын тодорхойлолтод заасан бусад ажил үүрэг.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Маркетинг, менежмент чиглэлээр мэргэжил эзэмшсэн,
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй MS Office орчны програмууд бүрэн ашиглах чадвартай Логик сэтгэлгээтэй, анализ дүгнэлт хийх чадвартай Сошиал контент, аппликэйшны талаар сайн мэдлэгтэй ба идэвхтэй ашигладаг
- Судалгаа, шинжилгээ хийх чадвартай
- Гоо зүйн мэдрэмжтэй
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны ур чадвартай, идэвх санаачилгатай, багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай,
Сонирхож буй ажил горилогчид анкет болон холбогдох бичиг, баримтыг бүрдүүлж 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Намак бүйлдинг 502 тоот болон darkhancomplex@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү.